ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Монголын хуульчдын холбооны орон нутаг дахь салбарын зохицуулагчийг сонгон шалгаруулна

2015-01-15

Монголын хуульчдын холбооны орон нутаг дахь салбарын зохицуулагчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг тус холбооны Тамгын газраас зохион байгуулах гэж байгаа тул орон нутгийн хуульчид та бүхэн сонгон шалгаруулалтанд идэвхтэй оролцоно уу.

Салбарын зохицуулагчид тавигдах шаардлага:

• Хуульчдын холбооны гишүүн байх
• Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх
• Сүүлийн 3 жилийн хугацаанд мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил гаргаж хариуцлага хүлээж байгаагүй байх
• Тухайн орон нутагт харъяалагдаж, 2-оос доошгүй жил оршин суусан байх
• Хуульчдын холбооноос өгсөн үүрэг, даалгаварын хүрээнд тухайн орон нутаг дахь үйл ажиллагааг зохион байгуулах, ажлын ачаалал даах чадвартай байх

Бүрдүүлэх материал:

• Өргөдөл
• Төрийн албан хаагчийн анкет
• 2 хувь цээж зураг 3х4
• Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбар
• Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан болохыг нотлох баримт

Материал ирүүлэх хугацаа хаяг:
Материалыг 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 17.00 цаг хүртэл Хуульчдын холбооны Тамгын газар дор дурдсан хаягаар хүлээн авна.

Хаяг :
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-7, Монголын Хуульчдын холбооны байр, 4 давхар, №403 тоот, Хуульчдын холбооны Тамгын газар.

Утас: 7011-6007, 9595-4909

Эх сурвалж: http://dornogovi.gov.mn/v/20151131

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%