2014 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр Дорноговь аймгийн мал сүргийн тоо 1686.8 мянган толгойд хүрч, 2013 оныхоос 11.2 хувь буюу 170.4 мянгаар өслөө. Төрлөөр нь авч үзвэл тэмээн сүргийн тоо толгой 34.8 мянга, адуу 120.8 мянга, үхэр 65.4 мянга, хонь 690.7 мянга, ямаа 775.0 мянган толгойд хүрч, 2013 оныхоос тэмээ 5.9 хувь, адуу 12.9, үхэр 10.2 хувь, хонь 12.9 хувь, ямаа 9.9 хувиар өсчээ.
Нийт мал сүргийн дотор тэмээ 2.1 хувь, адуу 7.2 хувь, үхэр 3.9 хувь, хонь 41.0 хувь, ямаа 45.9 хувийг тус тус эзэлж, өмнөх оныхоос адуу, хонины эзлэх хувь 0.1-0.6 пунктээр өсч, тэмээ, ямааны эзлэх хувь 0.1-0.6 пунктээр өсч, харин үхэр сүргийн эзлэх хувьд өөрчлөлт орсонгүй.
Тооллогын дүнгээр малын тоо Хатанбулаг 4.7 мянган толгойгоор буурч, бусад сумдад 2.3-23.1 мянган толгойгоор өсчээ. Айраг, Даланжаргалан, Иххэт, Мандах, Өргөн, Сайхандулаан, Улаанбадрах, Хөвсгөл, Эрдэнэ, Сайншанд зэрэг 10 сум малаа 5 төрөл дээр нь өсгөжээ.
Эх сурвалж: http://dornogovi.nso.mn/