ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Гурван сая дахь иргэний чацуутан нь Дорноговь аймгийн Сайншанд суманд мэндэлжээ

2015-01-28

Морин жилийн морин цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын гурван сая дахь иргэнээ зарлалаа. Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханы танилцуулснаар Монгол Улсын 3 сая дахь иргэн энэ оны нэгдүгээр сарын 24-ний өглөө 08 цаг 27 минутад Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Өнөөдөр их сайхан өдөр байна. Шинийн 9 Балжиннямтай хөх луу өдрийн морин цаг болж байна. Монголчууд билэгдэл ерөөлд ойрхон байдаг хүмүүс. 1962 онд Монгол Улсын хүн ам нэг сая болсон. 1988 онд хүн ам хоёр сая болсон. 2015 онд Монгол Улсын хүн ам гурван сая болж байгаа ийм сайхан мэдээлэл ирлээ” гэв.

-НЭГДҮГЭЭР САРЫН 24-НИЙ ӨДӨР 181 ИРГЭН ШИНЭЭР МЭНДЭЛЖЭЭ-

Монгол Улсын хүн ам гурван сая дахь иргэнийг тодруулахдаа Статистикийн байгууллагын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалын дагуу зохион байгуулсан гэдгийг Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан хэллээ.

Гурван сая дахь иргэн мэндэлсэн нэгдүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсад шинээр 181 иргэн мэндэлснээс гурав нь гадаадад 178 нь эх орондоо мэндэлжээ. Гурван сая дахь иргэн 24-ний өдрийн 73 дахь төрөлт юм байна. Тэр өдрийн нас баралтыг тооцоод Э.Хатанболдын охин 3 сая дахь иргэнээр тодорсон гэж байлаа. Түүний өмнөхөн 08 цаг 23 минутад Увс аймгийн Улаангом суманд Батхуягийн Туул хүү төрүүлжээ.

Мөн гурван сая дахь иргэний дараа Дорноговь аймгийн Сайншанд суманд Далайн Батхүү, Түвшинбаярын Шүрэнчулууны охин ойрхон мэндэлсэн байна.

Мөн хоёр хүүхдийн дараа Улаанбаатар хотод Сүхбаатар дүүрэгт ихэр хүүхэд мэндэлсэн бол тэр өдөр АНУ-д ажиллаж амьдарч байгаа монгол иргэн ихэр хүүхэд төрүүлжээ.

Эх сурвалж: http://www.medee.mn/main.php?eid=58194

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%