Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн ээлжит хуралдаанаар улсын сайн малчин, тэргүүний тариаланч, фермерийг тодруулсан байна. 2014 онд манай улсын малын тоо 51.9 сая болж, өмнөх оныхоос 6.8 саяар өсчээ.
Мал аж ахуйн салбарт гарсан ажлын үр дүнг харгалзан 2015 онд óлсын сайн малчинг шалгаруулснаас хоёр малчин Дорноговь аймгаас тодорчээ. Тодруулбал Хөвсгөл сумын Элст багийн малчин Галсаншадавын Ууганбаяр, Айраг сумын Нард багийн малчин Готовын Эрдэнэбулган нар “Улсын сайн малчин”-аар шалгарлаа.
Манай аймгийн хувьд 2014 оны жилийн эцэст мал сүргийн тоо 1686.8 мянган толгойд хүрч, 2013 оныхоос 11.2 хувь буюу 170.4 мянгаар өслөө. Төрлөөр нь авч үзвэл тэмээн сүргийн тоо толгой 34.8 мянга, адуу120.8 мянга, үхэр 65.4 мянга, хонь 690.7мянга, ямаа 775.0 мянган толгойд хүрч, 2013 оныхоос тэмээ 5.9 хувь, адуу 12.9, үхэр 10.2 хувь, хонь 12.9 хувь, ямаа 9.9 хувиар өсчээ.