ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Гурван сая дахь иргэндээ "ТОБЭМ" ХХК хоёр өрөө байр бэлэглэлээ

2015-02-13

Монгол Улсын гурван сая дахь иргэн болсон Дорноговь аймгийн Айраг сумын иргэн Н.Намсрай, эх Л.Бадамцэцэг нарын охин Н.Болорсувдад аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар, Засаг дарга П.Ганхуяг болон орон нутгийн бизнес эрхлэгчдийн төлөөлөл хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйлс бэлэглэлээ.

Н.Болорсувд охин 2015 оны 2 дугаар сарын 24-ны өглөөний 06.00 цагт мэндэлж гурван сая дахь иргэний чацуутнаар тодорсон юм. Бяцхан охинд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас “Хаан” банкны таван зуун мянган төгрөгийн “Ирээдүйн саятан” хадгаламжийн дэвтрийг батламжийн хамт хадгалуулав.

Харин Засаг дарга П.Ганхуяг байгалийн үнэт ногоон хаш чулуугаар урласан чулуун дээр цалин цагаан мөнгөөр аймгийн логог урлаж, “Гурван сая дахь иргэн” хэмээн бичсэн батламжийг гардуулав. Мөн орон нутагтаа барилгын салбарын тэргүүлэгч компани “ТОБЭМ” ХХК 2014 онд барьсан шинэ орон сууцнаасаа хоёр өрөө байрыг бэлэглэсэн байна. Одоо эх хүүхдийн бие эрүүл саруул аж төрж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%