Буянт мал сүргээ өсгөн үржүүлж морь жилийн ажил үйлсээрээ улсдаа шалгарсан Дорноговь аймгийн Айраг сумын малчин Г.Эрдэнэбулганд улсын сайн малчны тэмдэг, шагналыг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Ганбаатар, аймгийн Засаг даргын орлогч Б.Төмөрхуяг болон албаны хүмүүс гардууллаа.
Залуу малчин Г.Эрдэнэбулган 2011 онд "Аймгийн сайн малчин" болж байсан бол гурван жилийн дараа "Улсын сайн малчин" болж амжилтаа ахиулсан юм.