ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Төрийн одон медалийг гардууллаа

2015-02-17

Хийсэн бүтээснээрээ бусдыгаа манлайлж, салбар салбартаа тэргүүлсэн Дорноговь аймгийн зарим иргэдийг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 25 тоот зарлигаар дараах хүмүүсийг Хонин жилийн босгон хөдөлмөрийг нь үнэлж, төрийн дээд одон медалиар шагналаа. Шагналыг 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Соёмбо цогцолбор дахь Хүндэтгэлийн өргөөнд Аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар, Аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Аймгийн Засаг даргын орлогч Б.Төмөрхуяг, аймгийн Засаг даргын зөвлөх Ж.Галбадрах, аймгийн ЗДТГ-ын дарга С.Бөххүү нар гардуулан өглөө.
Тус шагнал гардуулах ёслолын үеэр Аймгийн Засаг даргын нэрэмжит "Дорноговь аймгийн тэргүүний ажилтан", Аймгийн алдарт уяач, Аймгийн тэргүүний тариаланч, салбарын цол тэмдгийг гаруулан өгсөн бөгөөд 2014 онд хийсэн ажлаараа тэргүүлсэн сумд, агентлагийг мөн шагнав.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
1.Шарнайн Чинбат - Хатанбулаг сумын малчин
2.Гүнсэнгийн Намжил - Даланжаргалан сумын ахмад багш

"Алтан гадас" одон

1.Доригийн Ухна - Өргөн сумын өндөр настан
2.Цэрэндоржийн Чулуун - Эрдэнэ сумын өндөр настан
3.Мааньзавын Норов - Сайншанд сумын өндөр настан
4.Магсарын Дорждагва - БЗӨБЦТС ТӨХХК-ний жолооч
5.Заяагийн Доржготов - Сайншанд сумын өндөр настан
6.Минжүүрийн Өлзийбаяр - Мандах сумын малчин

Хөдөлмөрийн хүндэт медаль
1.Дэлгэрийн Маам - Сайншанд сумын өндөр настан
2.Дамдинсүрэнгийн Отгонтөгс - Алтанширээ сумын Цэцэрэлгийн багш
3.Гэлгээгийн Сумъяа - Алтанширээ сумын Ус цаг уурын мэргэжилтэн
4.Цэмбэлийн Ренчиндорж - Дэлгэрэх сумын ЕБ-ын сургуулийн багш
5.Чимэдхасын Баянмөнх - Сайншандзангилааны техник үйлчилгээний газрын дарга
6.Намсрайн Мөнхцэцэг - Аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний газрын менежер
7.Марусягийн Дарьзав -
Аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний газрын үйлчлэгч
8.Цэрэндоржийн Буджав - БЗӨБЦТС ТӨХХК-ний монтёр
9.Чимэдготовын Эрдэнэчимэг - Сайншанд сумын ЕБ-ын 1-р сургуулийн багш
10.Содномдоржийн Отгон - Сайншанд сумын өндөр настан
11.Гомбодоржийн Хийморь - Сайншанд сумын 4-р цэцэрлэгийн манаач
12.Хулганайн Сарантуяа - Өргөн сумын сургуулийн багш
13.Мятавын Бүрэндэлгэр - Хатанбулаг сумын малчин

Шилдэг сум
1.Сайншанд сумын ЗДТГ
2.Замын-Үүд сумын ЗДТГ
3.Мандах сумын ЗДТГ

Шилдэг байгууллага

1.Стандарчилал хэмжил зүйн хэлтэс
2.Татварын хэлтэс
3.Худалдан авах ажиллагааны алба

Тэргүүний хамт олон

1.Хилийн 0129-р анги

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%