Монгол Улсын зүүн өмнө зүгийн дархан хилийн манаа, Дорнын говь нутгийнхаа элгэмсэг, ажилсаг хичээнгүй ард иргэддээ ирж буй Хөхөгчин хонь жилийн сар шинийн баярын мэндийг айлтган дэвшүүлье.
Алсран одож байгаа Морь жилдээ манай Дорноговьчууд ажил хөдөлмөрийн арвин их ургац хураан авч, иргэдийнхээ оролцоонд тулгуурласан олон чухал ажлыг хийж, аймаг орноо хөгжүүлэх зорилтод хөтөлбөрүүдийн дагуу иргэдийн ажиллаж хөдөлмөрлөх нөхцөлийг хангах, хөдөө аж ахуй, зам тээвэр, барилга орон сууц зэрэг бодит салбарт төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа идэвхжиж, хамтаараа хөдөлмөрлөсөн, зүтгэсэн бүтээлч ээлтэй сайхан жил боллоо.
Дорнын сайхан говь нутгийнхныг маань дээдсийн ерөөл буян ивээж Морин жилдээ олж авсан ололт амжилтаа бататгаж, эрч хүчээр дүүрэн, хурдтай ажиллаж, зорьсон зорилгодоо хүрч, эрүүл саруул, элбэг хангалуун сайхан амьдрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Гомбын Ганбаатар