Аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар болон Цагаатгал, ГХУСА хариуцсан
ажилтан Ц.Тэгшжаргал нарын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг энэ оны 02
дугаар сарын 16-17-нд Улаанбадрах, Хөвсгөл суманд ажиллалаа.
Ажлын хэсгийнхэн сумдын иргэд хөдөлмөрчидтэй уулзаж аймгийн ИТХ-аас хийж хэрэгжүүлсэн ажлын тухай болон Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу зарим төлөөлөгчид “Арева” компанийн үйл ажиллагаатай танилцсан тухай цаг үеийн тодруулга, аймгийн ГХУСАЗСЗ-өөс хийж хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээлэл зэргийг иргэдэд танилцуулж сонирхсон асуултуудад хариулсан юм.
Мөн тухайн сумдын ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагаатай танилцаж арга зүйн зөвлөмж өгснөөс гадна сар шинийн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан Хөвсгөл сумын иргэн Д.Дашбадгарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одонгоор, тус сумын иргэн Ж.Очирсүрэнг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасныг тус тус гардууллаа. Дээрх уулзалтуудад 100 орчим ард иргэд оролцов.