ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Орон нутгаас дэвшүүлсэн санал хүсэлтийг хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлэв

2015-02-25

Дорноговь аймгийн Улаанбадрах, Зүүнбаянд ураны хайгуул хийж буй Францын “Арева Монгол, Кожеговь” компанийн ерөнхий захирал Тьерри Плэзант бусад албаны хүмүүс аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатартай уулзаж энэ онд хийх ажлынхаа төлөвлөгөөний талаар мэдээлэл өглөө. Ураны олборлолтоос болж мал үхсэн байж болзошгүй гэх мэдээлэл одоо ч хэвээр байгаа учир тус компани малын эрүүл мэндийн төслийг гуравдугаар сарын дундуур Улаанбадрах, Зүүнбаянд хэрэгжүүлэхээр болжээ. Мөн үйл ажиллагаа явуулах техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулж батлуулсан, энэ хагас жилдээ багтаж ураны ашиглалтын тусгай зөвшөөрөл авах улмаар ирэх жил туршилтаар уран олборлож эхлэхээр төлөвлөсөн тухайгаа танилцуулж байв.

Харин аймгийн ИТХ-ын дарга тус компанийн удирдлагад хандан хэлэхдээ “Хурал бол бодит мэдээлэлд үндэслэж шийдвэр гаргадаг байгууллага. Мянга сонсохоор нэг удаа үз гэдэг манай ардын зүйр цэцэн үг байдаг. Манай хурлын хэсэг төлөөлөгч Францад байдаг танай төвөөр орж ажил байдалтай нь танилцсан. Ялангуяа ураныг газар дор уусган олборлох арга технологийн талаар төлөөлөгчид нэгдсэн байр суурьт хүрээгүй. Мөн биднийг хөдөө орон нутагт ажиллаж байхад  орон нутгийн иргэд ч үүнийг дахин нягтлах, дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж байна. Тиймээс энэ талаарх  үнэн бодит мэдээллийг ард иргэдэд дэлгэрэнгүй өгөх хэрэгтэй юм. Нөгөө талаар Дорноговь аймагт өрх толгойлсон эмэгтэйчүүдийн нарийвчилсан судалгааг аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл гаргаж байгаа.

Тэдэнд хэрэгтэй ажлын байрыг бий болгох, үйлдвэр үйлчилгээ эрхлэх боломж нөхцлөөр хангах, бүтээгдэхүүн үйлчилгээг нь худалдаж авах тал дээр анхаарч ажиллахыг хүссэн юм. Орон нутгийн удирдлагаас гаргасан энэ саналыг тус компани хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%