ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Нийгмийнхээ ажилд нэмэр болдог “сайн малчин”

2015-03-02

Дорноговь аймгийн Алтанширээ сумын Тойг багийн мянгат малчин Намсрайн Энхбаатар удам дагасан малчин бөгөөд морь жилдээ буянт мал сүргээ өсгөн үржүүлж 1060 мал тоолуулан “Аймгийн сайн малчин”-аар шалгарсан байна. Тэрбээр сүүлийн гурван жилд 100 эхээс 86-142 толгой төл бойжуулж, хээлтэгч хээлтэгчийн харьцааг богд 50, бодод 32 хүргэснээс гадна нутгийнхаа мал, малчдын нийгмийн асуудалд анхаарч өөрийн хөрөнгөөр бэлчээр нутгийн худаг усыг засварлаж таван өрхийн 4000 гаруй малыг усаар хангасан тусч ажлыг санаачлан хийжээ.
Мөн дэргэдээ туслах малчин ажиллуулж сар бүр 200 мянган төгрөгөөр цалинжуулахаас гадна сумын дотуур байрны тохижилт, сумынхаа 90 жилийн ойд зориулан хандив тусламжийг харамгүй өгсөн аж. Харин түүний аав А.Намсрай нь малч ухаантай, сум орон нутаг усандаа нэр хүндтэй, хурдан морио уяж олон удаа айраг түрүү авсан “Аймгийн алдарт уяач байсан гэнэ.


Мэдээг бэлтгэсэн: Х.Эрдэнэбулган

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%