ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Мэндчилгээ

2015-03-17

Дорнын говь нутгийнхаа хийморилог эрчүүд, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд ажиллаж, алба хааж буй цэргийн албан хаагчид та бүхэндээ “Монгол цэргийн өдөр” буюу Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлж, эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалж буй ариун үйлсэд тань өндөр амжилт хүсэн мэндчилье.
Хүннү гүрнээс эзэн богд Чингэс хааны байгуулсан Их Монгол Улс, тусгаар тогтнолын төлөөх ээдрээтэй хүнд цаг мөчүүд хийгээд өнгөрсөн зууны эрх чөлөөний хувьсгалаас өнөөгийн ардчилсан төр хүртэлх түүхийн хугацаа буюу мандал бадрал нь монгол цэргийн алдар, гавьяа зүтгэлтэй салшгүй холбоотой билээ.
Төр улсын алтан аргамж, түвшин айлын ноён нуруу болсон цэргүүд, эрчүүд, эр цэргийн салбарт ажиллаж байгаа бүсгүйчүүддээ ажлын өндөр амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.ГАНБААТАР

Сайншанд хот 2015 оны 3-р сарын 18

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%