Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хавдрын кабинетийн эмч Д.Бүрэнжаргал “Хавдар хөнгөвчлөх эмчилгээний тасгийг иж бүрэн тохижуулах” нь сэдвээр төсөл бичиж Монгол Улсын тэргүүн хатагтай Х.Болормаагийн тэргүүлдэг “Итгэл” хавдаргүй Монгол санд уламжилсан нь дэмжигдэж 20 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг авах эрхтэй болжээ.
Тус сан нь хөдөө орон нутагт хавдрын тусламж, үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэх, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, оношилгоо эмчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор үе шаттай хөтөлбөр боловсруулан ажилладаг байна.
Энэ сарын 18-нд тэргүүн хатагтай Х.Болормаа сангийнхаа үйл ажиллагааны хүрээнд Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хавдар хөнгөвчлөх эмчилгээний тасагт 20 сая төгрөгийн санхүүжилт бүхий 18 нэр төрлийн нэн шаардлагатай орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмжийг нийлүүлсэн юм.
Энэхүү арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар оролцож үг хэллээ.