Дорноговь аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан Жү-до бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах Зүүн бүсийн тэмцээнийг 2015 оны 3 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Сайншанд хотноо зохион байгууллаа.
Тэмцээнд хөвгүүд: 27
кг, 30 кг, 34 кг, 38 кг, 42 кг, 46 кг, 50 кг, 55кг, 60 кг, 66 кг, 73 кг,
81 кг, -90 кг, +90 кг /14 жин/, охид: 32 кг, 36 кг, 40 кг, 44 кг, 48
кг, 52 кг, 57 кг, 63 кг, -70кг,+70 кг /10 жин/ нийт 24 жингийн 223
тамирчин өрсөлдсөнөөс
Эрэгтэй баг тамирчдын нийт дүнгээрээ:
1-р байранд Хэнтий аймаг,
2-р байранд Сүхбаатар аймаг,
3-р байранд Дорнод аймгийн баг тамирчид шалгарсан.
Эмэгтэй баг тамирчдын нийт дүнгээрээ:
1-р байранд Сүхбаатар аймаг,
2-р байранд Хэнтий аймаг,
3-р байранд Дорнод аймаг тус тус шалгарлаа.
Тэмцээний шилдэг эмэгтэй тамирчнаар 44кг жинд өрсөлдсөн Сүхбаатар аймгийн тамирчин Г.Болорчимэг, шилдэг эрэгтэй тамирчнаар 50кг жинд өрсөлдсөн Хэнтий аймгийн тамирчин Б.Цэнджаргал нар шалгарсан.
Манай аймгаас 1 алт, 2 мөнгө, 5 хүрэл медаль хүртэж, Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох 16 эрх авсан амжилт үзүүллээ. Тэмцээний ерөнхий шүүгчээр Олон улсын шүүгч Ө.Рагчаадорж , Улсын шүүгч Ц.Алтанцог, Х.Санжсүрэн, Үндэсний шүүгч Г.Түмэнжаргал, Б.Регзэдмаа, МЖБХолбооны менежер Б.Жаргалсайхан нар ажиллалаа.
Эх сурвалж: http://dornogovi.gov.mn/