ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Азийн аваргад Дорноговь аймгаас 8 тамирчин оролцоно

2015-04-06

2015.04.28-05.7-ны өдрийг дуустал Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо Ази тивийн аварга шалгаруулах 100 буудалт даамны тэмцээнд Дорноговь аймгийн 8 тамирчин эх орноо төлөөлөн оролцохоор боллоо. Тамирчдын нэрийг дурьдвал 1-р сургуулийн 1б ангийн сурагч Ц.Чинзаяа, 3в ангийн сурагч Н.Налжормаа,3в ангийн сурагч Э.Хүслэн,7а ангийн сурагч М.Онон,10в ангийн сурагч Б.Пүрэвжаргал, 2-р сургуулийн 1-р ангийн сурагч Ч.Амаржаргал, 5-р ангийн сурагч Э.Үйлстөгөлдөр, Дэлгэрэх сумын сургуулийн 1-р ангийн сурагч П.Баярцогт нар дасгалжуулагч багш Ш.Өвгөн, М.Ганбаатар нарын өргөн бүрэлдэхүүнтэй явахаар болж бэлтгэлээ базааж эхлээд байна. Гэвч тэмцээн уралдаанд оролцоход хамгийн их хүндрэл бол яах аргагүй замын зардал, буудлын үнэ хөлс байдаг бөгөөд үүнийг эцэг эхчүүд л нуруундаа үүрч хүүхдийнхээ ирээдүй хэмээн хөрөнгө оруулалт хийдэг. Харин энэ удаагийн Азийн аваргад оролцоход хүүхэд тус бүр 3 сая төгрөг гэж урьдчилсан тооцоо гарсан байна. Эдийн засгийн хүндхэн нөхцөл байдалд байгаа өнөө үед чангахан сонсогдох уг зардлыг бүрдүүлэхэд нутгийн удирдлагууд, аж ахуй нэгжүүд, бизнесмэнүүд, иргэд та бүгдийг нэгдэхийг уриалж байна.

Дашрамд дуулгахад өнгөрсөн жилийн Азийн аваргаас манай тамирчид 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртэж байсан бол 4 жилд нэг удаа зохион байгуулагддаг Хүүхдийн спортын V их наадамд эдгээр хүүхдүүд түрүүлж “Улсын аварга баг” хэмээх эрхэм цолыг хүртээд байгаа юм.

Нутаг орныхоо нэрийг дэлхийн тавцанд мандуулахаар явж байгаа хүүхдүүдэд элэг нэгт нутгийн зон олон та бүхнийгээ тусалж дэмжихийг дахин уриалж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 9191-7327 дугаараас лавлана уу.

Эх сурвалж: www.dtime.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%