ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ЕБ-ын 5-р сургууль өсвөрийн үндэсний хөгжимчдийн улсын уралдаанд амжилттай оролцлоо

2015-04-06

Орхон аймгийн Баян-Өндөр цогцолборын Хөгжмийн сургуулиас уламжлал болгон зохион явуулдаг Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит “Уран эгшиг” өсвөрийн үндэсний хөгжимчдийн улсын уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү уралдаанд Улаанбаатар хотын 9 дүүрэг, хөдөө орон нутгийн 11 төлөөллөөс бүрдсэн нийт 200 гаруй хүүхэд оролцсон байна. “Уран эгшиг” өсвөрийн хөгжимчдийн улсын уралдаан нь бага, дунд, ахлах насны ангилалд цохиурт, нумт болон хамтлаг хөгжмийн төрлөөр болжээ.

Тус уралдаанд Дорноговь аймгаа төлөөлөн ерөнхий боловсролын 5-р сургуулийн багш сурагчид оролцсон бөгөөд дунд насны ангилалд гоцлол хөгжмийн төрөлд ятга хөгжмийн үзүүлбэрээр Б.Сувд-Эрдэнэ тэргүүн байр, хамтлаг хөгжмийн төрөлд дэд байр мөн “Шилдэг аймаг” номинацид шалгарсан амжилттайгаар ганзага дүүрэн иржээ.

Өсвөрийн үндэсний хөгжимчдийн "Уран эгшиг" улсын 5-р уралдааны шүүгчийн бүрэлдэхүүнд УГЗ С.Буянхишиг, Хөгжим бүжгийн коллежийн дэд захирал н.Шинэбаяр нар ажилласан байна. "Уран эгшиг" өсвөрийн үндэсний хөгжимчдийн улсын 5-р уралдааны Гран при шагналын эзнээр Хөвсгөл аймгаас оролцсон Д.Хишигээ морин хуур хөгжмийн үзүүлбэрээр хүртсэн бол уралдааны шилдэг хамтлагийн тэргүүн байранд Дундговь “Цагаан суварга” хамтлаг, шилдэг багшаар Хөвсгөл аймгийн хөгжмийн сургуулийн багш н.Төвтүвшин тодорчээ.

Эх сурвалж: www.dtime.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%