Нийслэл Улаанбаатар хотод зохин байгуулагдсан С.Сүхбаатарын нэрэмжит "Би бүжигчин болохыг хүснэ-2015" улсын анхдугаар уралдаанд Дорноговь аймгаас Бага насны ангилалд оролцсон Э.Энхсаруул /Сайншанд, ЕБ 2-р сургууль/ гран при, Дунд насны ангилалд оролцсон А.Хонгорзул /Замын -Үүд,1-р сургууль/ алтан медаль, Ахлах насны ангилалд оролцсон Х.Болор-Эрдэнэ /Замын -Үүд, 1-р сургууль/ алтан медаль хүртлээ.
Хамтлаг бүжгийн бага насны ангилалд Говийн багачууд хамтлаг /Сайншанд, ЕБ-ын 2-р сургууль/ хүрэл медаль, Дунд насны ангилалд оролцсон Говийн уянга- 2 хамтлаг /Сайншанд, ЕБ-ын 2-р сургууль/ алтан медаль, Ахлах насны ангилалд оролцсон Говийн уянга-Борхойн дэг хамтлаг /Замын-Үүд 1-р сургууль/ гранпри шагнал хүртсэн байна.
Өсвөрийн авьяаслаг бүжигчин дүү нартаа баяр хүргэе.
Эх сурвалж: Дорноговь аймгийн ЗДТГ