ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Сайншанд хотын музей байгуулагдана

2015-04-08

Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын Тамгын газраас санаачлан “Сайншанд хотын музей байгуулах” ажлыг эхлүүлэх ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. 1931 оны сүүлчээр Дорноговь аймгийн төвийг Далай-Сайншандад нүүлгэн суурьшуулснаар, Ноён хутагт Д.Данзанравжаагийн хэлсэнчлэн эдүгээ түм түжигнэж, бум бужигнасан их хөлийн газар болжээ. Тиймээс нутаг усныхаа түүх, соёлыг судлан таньж, бахархан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь иргэн бүрийн үүрэг билээ.
Ажлын эхний үе шатанд түүхэн холбогдолтой төрөл бүрийн материал цуглуулах, эмхэтгэх, нэгтгэх зэрэг судалгааны болон цуглуулгын ажил хийгдэж байна.
Иймд Дорноговь аймгийн төв Сайншанд хотын үүх түүхтэй холбоотой бичгийн өв, эд өлгийн зүйл, чухал үйл явдлыг гэрчлэх фото зургийн дурсамж, ном товхимол, мөн домог хууч яриа, аман зохиол, дуу шүлэг, үлгэр туульс, ахуйн соёлын ур хийц, технологи зэрэг соёлын өвийг хадгалж, хамгаалж, биечлэн тээж ирсэн Сайншанд суманд төрж өссөн, ажиллаж амьдарч буй иргэд, үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, аж ахуй нэгжүүдийг бидний ажилд идэвхтэй оролцож дэмжлэг үзүүлэхийг уриалж байна.

Сайншанд сумын Засаг даргын Тамгын газар
Холбогдох утас:
88617821, 96043694
e-mail: a_urnushka0507@yahoo.com

Эх сурвалж: http://dtime.mn/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%