ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Сайншанд Салхин Паркийн барилга угсралтын бэлтгэл эхэлж байна

2015-04-08

ХБНГУ-ын Ферростаал Индустриал Прожектс компани нь “Сайншанд” салхин парк төслийн гол хувьцаа эзэмшигч, мөн төсөл хөгжүүлэгч бөгөөд энэ оны 4-р сард багтаан барилга угсралтын бэлтгэл ажлыг эхлэхээр төлөвлөөд байна. Сайншанд салхин паркийн жилийн үйлдвэрлэлт 190 сая квт/цаг бөгөөд үүгээрээ Монгол улсын хэмжээнд хамгийн том салхин парк болох юм. 2016 онд багтаан эрчим хүчний нэгдсэн системд холбогдохоор төлөвлөн ажиллаж байна.

Ферростаал Индустриал Прожектс компани нь Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-тай банк, санхүүгийн байгууллагууд хүлээн зөвшөөрсөн Цахилгаан Эрчим Хүч Худалдах, Худалдан Авах гэрээг байгуулсан бөгөөд гүйцэтгэгч байгууллагатай гэрээний урьдчилсан нөхцөлд гарын үсэг зураад байна. Бүтэн жилийн салхины судалгааны үр дүнд салхин дундаж хурд 7,4 м/сек гарч Монгол улс салхины эрчим хүчний гайхалтай нөөцтэйг баталгаажууллаа.

“Сайншанд” салхин паркийн төслийн хөрөнгө оруулалт ойролцоогоор 110 сая ам доллар бөгөөд төслийн санхүүжилтийг олон улсын тэргүүлэх банк санхүүгийн байгууллагууд хийх болно. Ферростаал Капитал компани нь төслийг ирэх сардаа багтаан санхүүжилтэнд бэлэн болгох зорилт тавин ажиллаж байна.
2014 оны 2-р сард Ферростаал Индустриал Прожектс хувьцааны дийлэнх хувийг худалдан авч энэхүү төслийг хөгжүүлж байна. “Сайншанд” салхин парк төсөл хөгжлийн гол үндсэн ажлыг Монгол хамтрагч нар болон Ферростаал Монгол компани хамтран гүйцэтгэсэн.

Нэмэлт мэдээллийг: http://www.monwea.org/content/13
Эх сурвалж: http://www.ferrostaal-ip.com

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%