Дорноговь аймгийн ИТХ, тэргүүлэгчдийн 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу “Чандмань-Илч” орон нутгийн өмчит ХХК-ний үйл ажиллагаатай танилцах, хяналт шалгалт явуулах, орон нутгийн хөрөнгийн ашиглалт, өр авлагын талаар мэдээлэл авах, дулаан ус хангамжийн найдвартай байдал, тулгамдсан асуудалтай танилцах, цаашдын хэтийн төлвийн талаар санал дүгнэлт бэлтгэх зорилгоор ажлын хэсэг ажиллаж байна.
Тус ажлын хэсэг 2015 оны 4-р сарын 20-ноос 24-ны өдрүүдэд Чандмань-Илч ОНӨХХК, шинэ суурьшлын бүсэд баригдаж байгаа 4мгв дулааны станцын үйл ажиллагаа, одоо ашиглагдахгүй байгаа “Усан спорт сургалтын төв”-ийн нөхцөл байдалтай танилцаж, санал дүгнэлт гаргах ажлыг хийж буй.
Ажлын хэсгийн ахлагчаар аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Б.Төмөрхуяг, нарийн бичгийн даргаар М.Мөнхбаясгалан/аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн/, бүрэлдэхүүнд Б.Цэрэндорж /аймгийн ИТХ-ын төлөөлөгч/, Ж.Зоригтбаатар /аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн ОНӨАлбаны дарга/, Ч.Энхбат/аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын дарга/, Б.Номуунбат/ТУЗөвлөлийн гишүүн/, П.Дэлгэрхүү/ГХБХБГ-ын хяналтын инженер/ нар багтсан.
Удирдамжийн хүрээнд дараах ажилтай танилцах юм.
Үүнд:
1.Дулааны станцын үндсэн үйл ажиллагаа найдвартай байдал, хүчин чадал, хэтийн төлөвлөлт, хэрэгцээний талаар,
2.Эдийн засгийн үр ашиг, ашиг алдагдал, ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэх,
3.Дулаан усан хангамжийн техник нөхцөл олгоход баримталж буй дүрэм журам, сүүлийн жилүүдэд олгосон хэмжээ, цаашид олгох боломжтой хүчин чадал,
4.Гэнэтийн ослын үед шуурхай арга хэмжээ авахад шаардлагатай бараа материалыг нөөцөлсөн эсэх, бараа материалын нөөц, менежментийг хэрэгжүүлсэн байдал,
5.Улсын бүрэлдэхүүнд ажиллах явцад Чандмань-Илч ОНӨХХК-ны төлөөллөөс тавьж байага шаардлагыг барилга компани, аж ахуйн нэгж, байгууллага, хэрхэн хангаж ажиллаж байгаа,
6.Шинээр баригдаж буй 8,4 мгв дулааны станцын үйл ажиллагаа,
7.Усан спорт сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцах
Ажлын хэсэг ажлуудтай танилцаад дүгнэлтээ 2015 оны 4-р сарын 27-ны дотор аймгийн ИТХ-ны тэргүүлэгчдэд танилцуулах юм.
Чандмань-Илч ОНӨХХК нь Сайншанд, Замын-Үүд, Өргөн, Иххэт, Зүүнбаян сумдад нийт 9 албатай бөгөөд одоогоор 270 орчим ажилчин ажилладаг, ус дулаанаар хангадаг манай аймгийн томоохон байгууллагын нэг билээ.