Дорноговь аймгийн ИТХ-аас санаачлан орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Иргэдийн цэцэрлэгт хүрээлэн” байгуулах ажлыг эхүүлээд байна. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод барилгын зураг төсөв хийдэг “Тат бос” ХХК-тай хамтран ажиллах эхний гэрээг байгуулан эскиз зургийг 6,6 сая төгрөгөөр хийлгүүлсэн.
Мөн Улаанбаатарын “Дэглий цагаан түргэн гол” ХХК-тай гэрээ байгуулж 2.1 сая төгрөгөөр дэвсгэр зураг хийлгэсэн бөгөөд өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын эхээр хуралдсан аймгийн ИТХ-ын хуралдаанд төслийн ажлыг танилцуулж 2015 онд 150 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Энэхүү Иргэдийн цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг үе үеийн ИТХ хариуцах бөгөөд Сайншандаас урагш засмал зам дагуу 10-аад км газарт байгуулахаар газраа төлөвлөөд хашаа барих, мод тарих ажлыг тун удахгүй эхлүүлэх юм.