ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Иргэдийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын эхлэлийг тавилаа

2015-05-11

Дорноговь аймгийн ИТХ-аас орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Иргэдийн цэцэрлэгт хүрээлэн” байгуулах ажлыг санаачилж эхлүүллээ. Тус хурлаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу бүх нийтээр мод тарих өдөр буюу энэ сарын 09-нд цэцэрлэгт хүрээлэн байгуулах газарт хайлаас, улиас, харгана, бургас зэрэг таван төрлийн 4500 гаруй тарьцыг Сайншанд сумын Хот тохижилтын газрын ажилтнуудын дэмжлэгтэйгээр суулгасан юм.

Мөн мод тарих үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын анхны дарга асан Ухнаа, Б.Нямдорж, үе үеийн төлөөлөгчид, иргэд, аж ахуй нэгжүүд уригдан оролцлоо. Цэцэрлэгт хүрээлэнгийн эскиз зургийг 6,6 сая төгрөгөөр “Тат бос” ХХК-иар, 2.1 сая төгрөгөөр дэвсгэр зургийг “Дэглийт цагаан түргэн гол” компаниар хийлгэсэн бөгөөд арван хоёрдугаар сарын эхээр хуралдсан аймгийн ИТХ-ын хуралдаанд төслийн ажлыг танилцуулж 2015 онд 150 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн юм. Иргэдийн цэцэрлэгт хүрээлэнг Сайншандаас урагш засмал зам дагуу 10-аад км газарт байгуулж буй бөгөөд ийнхүү хашаа барих, мод тарих ажлыг хамгийн түрүүнд хийж байна.

Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар “Энэ ажлыг Хөрш Эрээн хотын хурлынхан дэмжиж мод бутаар тусалж, газрын байршил, зураг төсвийг нь үзээд явсан. Манай аймгийн “Хот тохижилтын газар”, “АЗЗА”, Галба Өөш Долоодын говийн сав газрын захиргаа, "Чандмань-Илч”, “НИК”-ын Дорноговь аймаг дахь салбар зэрэг олон компани, иргэд, аж ахуй нэгж дэмжин ажиллаж байгаа. Энэ бол иргэдэд хэрэгтэй чухал ажил. Нэг удаа мод тарих шиг амархан ажил байхгүй. Мод тарьсны дараа арчлах, хамгаалах, тордох асуудал чухал байдаг. Нэг мод тарих нь нэг насны буян гэлцдэг. Бас мод тарих нь бурхан бүтээхтэй адил ч гэж үздэг. Харин үе үеийн аймгийн ИТХ төсөв мөнгө, урсгал зардлыг нь хариуцаж явах учиртай.

Тэгэхээр өнөөдрийн бидний хамтын ажиллагаа хийгээд тарьсан мод бүхэн ирээдүйд өтгөн ой мод, буттай, зүлэг, цэцэгтэй, усан оргилуур, хүүхдийн тоглоомын талбайтай том цэцэрлэгт хүрээлэн болж говийн уудам талд амилан босож, Дорноговьчуудын ая тухтай амралт, зочлон ирэгсдийн зугаалгын бүс, аялал жуулчлалын томоохон төв болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Мөн 05 дугаар сарын 10-нд тус газар дээр 2000 ширхэг мод суулгах Монгол сакура буюу буйлсын төгөл бий болгон өргөжүүлэх арга хэмжээг "Эрхэм андууд" Дорноговь залуусын төлөөлөл санаачлан “Нэр төр, эрхэмсэг амьдрал” ТББ-аас хамтран зохион байгуулсан бөгөөд аймгийн ИТХ-аас энэхүү ажлыг дэмжиж хамтран зохион байгууллаа. Тус арга хэмжээний зорилго нь эх дэлхийгээ хайрлах хийгээд цөлжилтийн эсрэг хийж буй залуучууд хэрхэн нэгдмэл байдлаар дуу хоолой болж чадах, Монгол эх орноо таньж мэдэх сурталчлан таниулахад оршсон байна. Залуус мод тарьж ургуулснаас гадна зохиолын дуучид ая дууны мэнд дэвшүүлж, ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн “Тулга” холбооны таван залуу ирж оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%