Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас иргэд, олон нийтэд зориулж нийгмийн анхаарлын төвд байдаг тодорхой сэдвээр лекц, сургалтуудыг зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Энэ удаа аймгийн Залуучуудын холбоотой хамтран ард иргэдэд “Эерэг хандлага, эерэг амьдрал” сэдэвт гэр бүлийн сайн сайхны төлөө зориулсан лекцийг 2015 оны 05 дугаар сарын 24-ний 16 цагт “Саран хөхөө” театрт зохион байгуулахаар төлөвлөж байна.
Иймд иргэд та бүхнийг гэр бүлээрээ, байгууллага хамт олноороо хүрэлцэн ирэхийг урья.
Лавлах утас: 7052-0001, 9627-7229, 9906-7631