ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Төвийн бүсийн аймгуудын ИТХ-ынхан Дархан-Уул аймагт чууллаа

2015-05-22

"НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖИЛ БА ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ АСУУДЛУУД" Төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын ээлжит чуулга уулзалт Дархан-Уул аймгийн төв Дархан хотод 2015 оны 05 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
       
Тус чуулга уулзалтанд УИХ-ын Тамгын газар, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Нийслэлийн ИТХурал болон Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн ИТХ-ын ажлын алба, Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Төмөрхуяг, ИТХ-ын ажлын алба “Нутгийн удирдлагын чадавхийг бэхжүүлэх нь” төсөл, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн багийн нийт 90 гаруй хүн оролцсон юм.

Чуулганы үеэр Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн "Нутгийн өөрөө удирдах байгууллагын ажлын арга туршлага ба тулгамдсан асуудлууд",
Улсын Их Хурлын гишүүн, Монголын баг, сумдын үндэсний холбооны Ерөнхийлөгч Г.Батхүү "Баг, сумдын хөгжилд нутгийн өөрөө удирдах байгууллагын үүрэг, оролцоо" сэдвээр тус тус илтгэл тавьсан бол, Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар  "
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн санал, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль", "Орон нутгийн сонгуулийн тухай хууль"-ийн төсөлд оруулах саналыг танилцууллаа.

УИХ-ын гишүүн, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин "Нийтийн сонсголын тухай" хуулийн төсөл,
Хууль судлалын төвийн Судалгааны багийн зөвлөх Д.Ганзориг "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуульд өөрчлөлт оруулах үзэл баримтлалыг танилцуулж, чуулганд оролцогчдоор хэлэлцүүлэв.


Энэ чуулганы үеэр өнгөрсөн онд шинээр байгуулагдсан Монголын нутгийн удирдлагын нийгэмлэг, аймгуудын ИТХ-ын дарга нартай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%