ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Дорноговьчууд эх үрсийн баяраа өргөн дэлгэр сайхан тэмдэглэж байна

2015-06-01

Дэлхий дэлгэнэж, нар хур тэгширсэн зуны дэлгэр цаг буюу зургадугаар сарын 01-нд “Эх үрсийн баяр” тохиодог билээ. 1925 онд Женев хотноо болсон хүүхдийн сайн сайхны төлөөх дэлхийн чуулга уулзалтаас энэхүү өдрийг дэлхий нийт “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан байдаг аж. Харин Монгол Улсад Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Хүүхдийн баяр”-ыг “Эх үрсийн баярын өдөр” болгосноос хойш ийнхүү уламжлал болгон тэмдэглэж ирсэн билээ.

Монголын мянга, мянган ээжүүд, хүүхдүүдийн эрхэм баяр болох “Эх үрсийн баяр”-ыг энэ удаа Дорноговь аймаг “Хүүхдээ дээдэлье” уриан дор аймгийнхаа төв талбайд өргөн дэлгэр сайхан тэмдэглэж байна. Баярын нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар, аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Азийн хөгжлийн банкны төлөөлөгч болон бусад албаны хүмүүс оролцож хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Мөн энэ үеэр сурлага, спортын өндөр амжилт гаргасан хүүхэд багачуудад өргөмжлөл, гарын бэлэг гардуулсан бөгөөд Дорноговь аймгийн ИТХ-ын даргын өргөмжлөлөөр Ази тивийн зуун буудалт даамын алтан медальт Сайншанд сумын ЕБ-ын нэгдүгээр сургуулийн “3в” ангийн сурагч Н.Налжормаа, ОХУ-ын Буриад улсад зохиогдсон Монгол туургатны урлагийн их наадмаас хүрэл медаль хүртсэн ЕБ-ын нэгдүгээр сургуулийн “Уран дэг” бүжгийн хамтлагт “Авьяас” медаль, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүдийн зөвлөлийн тэргүүн н.Оюун-Эрдэнэд “Сайн үйлс” медаль, сурлага урлаг, спортын өндөр амжилт гаргасан зарим сурагчдад гарын бэлэг гардуулсан юм.

Та бүхэн сайхан баярлаарай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%