ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Сайншанд сумын 52 эх "Алдарт эхийн одон"-гоо гардан авлаа

2015-06-01

Эх үрсийн баярын энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дорноговь аймгийн хэмжээнд 141 эх Алдарт эхийн 1,2 дугаар одонгоор шагнагджээ.

Үүнээс: Сайншанд сумын нийт 52 эх шагнагдсан бөгөөд 5 эх Алдарт эхийн 1-р одонгоор, 47 эх алдарт эхийн 2-р одонгоор тус тус шагнагдаж, аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар, аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Сайншанд сумын Засаг даргын орлогч Б.Батцэнгэл, Сайншанд сумын 4-р багийн Засаг дарга С.Бадамцэцэг нараас Соёмбо цогцолборын хүндэтгэлийн өргөөнд одонгоо гардан авлаа.

Алдарт эхийн одон гардан авсан хүмүүстээ зориулан Сайншанд сумын 2-р сургуулийн "Говийн уянга" хамтлагийн дүү нар нь мэндчилгээ дэвшүүллээ.

Монголын үрс маш олон болох болтугай.
Та бүхэн сайхан баярлаарай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%