ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Иргэний танхимд онлайнаар хуралддаг болно

2015-06-08

Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэний танхимыг түшиглэж нийгмийн олон талт сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулдаг уламжлалтай. Хэлэлцүүлэг зохион байгуулахаас гадна Иргэний танхимд УИХ-ын тамгын газар, Швейцарийн хөгжлийн хөтөлбөр “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслөөс дүрст хурлын тоног төхөөрөмж суурилуулсан бөгөөд тус танхимд 3 дахь удаагийн туршилтыг амжилттай зохион байгуулсан байна. Тус дүрст хурлын системийн анхны туршилтыг дөрөвдүгээр МОНЭС, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс УИХ дахь эмэгтэй гишүүд орон нутгийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгч -ын төлөөлөлтэй гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шинэчилсэн найруулгад санал авах зорилгоор, тавдугаар сард УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь Дорноговь аймгийн удирдлагуудтай орон нутгийн эдийн засаг, цаг үеийн байдлын талаар, дараагийн туршилтыг МСҮТ-ийн багш нартай тус тус хийсэн юм.Тун удахгүй тус дүрст хурлын систмеийн албан ёсны нээлтийг хийнэ.

Мэдээг бэлтгэсэн:
Х.Эрдэнэбулган

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%