ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Хугацаатай үүрэг даалгавар өглөө

2015-06-08

Энэ оны тавдугаар сард Дорноговь аймгийн ИТХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг орон нутгийн дулааны хангамж үйлчилгээг хариуцдаг “Чандмань-Илч” ОНӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцав. Ажлын хэсгээс тус компанийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн аймгийн Засаг даргад хугацаатай үүрэг чиглэлийг өгсөн байна. Үүнд “Чандмань-Илч” ХХК-ийн санхүүгийн алдагдлыг бууруулах зорилгоор зарим төрлийн ажил үйлчилгээний алдагдлыг орон нутгийн төсвөөс нөхөн олгох арга хэмжээний санал бэлтгэж танилцуулах, орон нутгийн төсвийн хөрөнгөөр зохион байгуулж буй мэргэжлийн зарим ажил үйлчилгээг “Чандмань-Илч” ХХК-иар давуу эрхтэйгээр гүйцэтгүүлэх асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж, дэмжиж ажиллах, Усан спорт сургалтын төвийг ашиглах боломжтой эсэх талаарх дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаар гаргуулан цаашид хэрхэн ажиллуулах саналыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд 2015 оны 06 дугаар сарын 15-ны дотор танилцуулах зэргийг тусгасан аж.

Мэдээг бэлтгэсэн: Х.Эрдэнэбулган

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%