Мянганы замын босоо тэнхлэгийн дагуух Замын-Үүд-Сайншанд-Улаанбаатарын чиглэлийн замд ачааны том тэрэгний жолооч нар зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэн ачаа ачиж хөдөлгөөнд оролцдог нь авто замын чанарт сөрөг нөлөө үзүүлж улмаар замын эвдрэл гэмтэл үүсгэх байдалд хүргэдэг байна. Замын-Үүд сумын ГХУСАЗСЗ-өөс ирүүлсэн хүсэлтийн дагуу аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдаж 03 тоот тогтоол батлан, босоо тэнхлэгийн авто замаар ачаа тээвэр хийж буй хүнд даацын автомашинуудын жин тонныг Монгол улсын MNS4598:2011 стандартад нийцүүлэх, зөрчлийг арилгуулах ажлын хэсгийг холбогдох албан тушаалтнуудыг оролцуулан байгуулаад ажиллаж буй.
Энэ ажлын хүрээнд ИТХ, ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг батлагдсан удирдамжийн дагуу энэ оны 06 дугаар сарын 04-нөөс хоёр хоногийн хугацаатай Замын-Үүд суманд ажиллаж, сумын удирдлагууд болон хууль сахиулах байгууллагуудын дарга нар, тээвэрчдийн төлөөллийг оролцуулсан өргөтгөсөн уулзалт зохион байгуулж стандартад заагдсан жин тонныг хэрхэн бариулах талаар санал бодлоо солилцон хамтран ажиллах хэлцэлд хүрсэн юм.
Энэ оны зургадугаар сарын 05-наас эхлэн уг замаар 44 тонноос дээш ачаа ачсан жин тоннын хэтрэлттэй авто машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар шийдвэрлэлээ. Мөн Замын-Үүд сумаас гарах чиглэлийн хяналтын пост, пүү, тодорхой цэгүүдийн орчимд цагдаа, авто тээвэр хяналтын газар зэрэг байгууллагууд явуулан пүү, давхар ажиллуулахаар болов.