Дорноговь аймгийн Сайншанд сумын Морь барианы талбайд бүтээн байгуулах "МОЛОР ЭРДЭНЭ" бүхий адууны тамганы хөшөөний уралдааны удирдамж
Уралдааны зорилго:
Уралдааны хамрах хүрээ:
Хөшөө дурсгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага, аж ахуй нэгж болон хувь хүмүүс, уран бүтээлчид, эх түүх, өв соёлоо дээдлэн авч явдаг, бахархах сэтгэлтэй иргэн бүр оролцох боломжтой.
Уралдааны хугацаа:
Уралдааныг хүлээн авах хугацаа: 2015 оны 06 дугаар сарын 22-ноос 2015 оны 07 дугаар сарын 06-ныг хүртэл хүлээн авна.
Бүтээлд тавигдах шаардлага:
1.Монголын ард түмний хийгээд улс орны хөгжил дэвшлийн бүхий л түүхэн цаг үед “Молор эрдэнэ” хэмээн шүтэгдэж, хайрлагдаж ирсэн тэрхүү нандин бахархал бүхий адууны хийморь, цог золбоог хэлбэр, дүрслэл, агуулгын хувьд яруу тод, тодорхой гүн гүнзгий илэрхийлсэн байх
2.Дорноговь аймгийн хэмжээнд өмнө нь болон шинээр хэрэглэж байгаа бүхий л адууны тамганы дүрслэлийг багтаасан агуулгатай байна
3.Бүтээлд уран бүтээлч сэтгэлгээгээр хандсан байх
4.Бүтээлийг туурвихдаа хуучин уламжлал бүхий утга санааг орчин үеийн урлагийн элементтэй хослуулсан байх
5.Бүтээлийн ерөнхий зохиомж хийгээд нарийн утга учрыг дүрслэн гаргасан байх
6.Хөшөөний хэмжээ, өнгө, хийц, материал зэргийг тодорхой тусгасан эскиз зургийг мэргэжлийн түвшинд гүйцэтгэсэн байх буюу загварыг хийсэн байна
7.Масштабыг бичих
8.Хийцийн өгүүлэмж, түүний утга учир, билэгдлийн нарийн тайлбарыг хавсаргасан байна
9.Өөрчлөлт шинэчлэл, итгэл төгс байдал, эрч хүчтэй ирээдүйг бий болгох төсөөллийг илэрхийлсэн байна
10.Хөшөө нь залуу хойч үед адууны соёлыг өгүүлэгч, танин мэдүүлэх шинж чанартай байна
11.Адууны тамга бүхий хөшөөний эргэн тойрны дизайн шийдлийг хамтад нь тусгасан байх
12.Загвар хийцийн тайлбар, шаардагдах хөрөнгийн тооцоог гаргасан байна
Уралдааны шалгаруулалт:
Уралдаанд ирсэн бүтээлийг Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид, төлөөлөгчдөөр хэлэлцүүлэхээс гадна мэргэжлийн ажилтнуудын дүгнэлтийг харгалзан 1 байрыг шалгаруулна.
Бүтээлийг файлаар болон А4 хэмжээгээр цаасаар өнгөтөөр араас болон хажуугаас, бас дээрээс харагдах байдлаар дүрслэн ирүүлнэ.
Шагнал урамшуулал:
1.Тэргүүн байр: 800.000 төгрөг
Жич: Уралдаанд ирүүлсэн бүтээлийг буцааж олгохгүй, зохиогчийн эрх нь уран бүтээлчид үлдэнэ.
Мэдээллийг 7052-0001 утсаар,http://dornogovi.khural.mn цахим хуудсаар авч болно.
Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Хаяг: Дорноговь аймаг, Сайншанд сум, 3-р баг, Нутгийн удирдлагын ордон 101 тоот
Утас: 7052-0001, 7052-3009
Факс: 7052-3140
Цахим шуудан: dornogobi.ith@gmail.com
Цахим хаяг: http://dornogovi.khural.mn
Уралдааны зорилго:
“Молор эрдэнэ” хэмээн Монголын ард түмний үеийн үед дээдэлж ирсэн адуун сүргийн цог хийморийг илтгэх, Дорноговь аймгийн адууны соёл, малч түмний хэрэглэж, уламжилж ирсэн тамганы онцлог, малчин ард иргэдийн хүсэл тэмүүллийг илэрхийлсэн, мөнхөд бадран гийх утга бүхий 14 сумын адууны тамганы онцлог шинжүүд хийгээд эртний өв уламжлал, соёлыг сэргээх, залуу хойч үеийхэнд таниулан сурталчлах, адууны тамгыг дэлгэрүүлэх, нутаг орныхоо тамгыг танин мэдэх, бататгах, уламжилж авч үлдэх зорилгоор “МОЛОР ЭРДЭНЭ” бүхий адууны тамганы хөшөөг бүтээхэд оршино.