Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд “Шинэ Сайншанд” суурьшлын бүсийг байгуулах ажил эхлээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан “Шинэ Сайншанд” суурьшлын бүсийг дулаанаар хангах зориулалт бүхий Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар 8,4 мВт-ын дулааны зуух барих ажлыг “Цагаан шүтээн” ХХК гүйцэтгэж өнөөдөр ашиглалтанд орууллаа.
Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга П.Ганхуяг, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Бөххүү, Азийн хөгжлийн банкны төслийн удирдах нэгжийн дарга Б.Оюун, Азийн хөгжлийн банкны төслийн Дорноговь дахь салбарын менежер Б.Батням, ГХБХБГ-ын дарга Г.Бат-Ирээдүй, “Чандмань-Илч” ХХК-ийн захирал зэрэг албаны хүмүүс оролцож тууз хайчиллаа.
Цаашид тус суурьшлын бүсэд томоохон спорт цогцолбор, музейн цогцолбор зэргийг барихаар төлөвлөж байна.Мөн хот байгуулалтын төлөвлөлтийн дагуу 1000 айлын орон сууц бүхий шинэ суурьшлын бүсийг дэд бүтцээр хангах үндсэн суурь ажлууд хийгдэж байна.
Станцыг 6 сард багтаан ашиглалтанд оруулан нээлт хийнэ гэсэн төлөвлөгөөний дагуу хүлээлгэн өгсөнд иргэд сайшаалтай байна.
Эх сурвалж: http://dornogovi.gov.mn