ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Дорноговь аймгийн ГХУСАЗСЗ-ийн ажлын мэдээлэл

2015-06-30

Дорноговь аймгийн ИТХ-ын дэргэдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Замын-Үүд сумын ГХУСАЗСЗөвлөлөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2015 оны 03 тоот тогтоолоор босоо тэнхлэгийн авто замаар ачаа тээвэр хийж буй хүнд даацын автомашинуудын жин тонныг Монгол Улсын MNS4598:2011 стандартад нийцүүлэх, зөрчлийг арилгуулах ажлын хэсгийг холбогдох албан тушаалтнуудыг оролцуулан байгуулаад ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд буюу 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 520 гаруй хүнд даацын тээврийн хэрэгсэл шалгагдсанаас 109 тээврийн хэрэгсэл даац хэтрүүлсэн зөрчилтэй саатуулагдаж холбогдох улсын байцаагчид зохих шийтгэвэр бичиж зөрчлийг арилгуулан захиргааны арга хэмжээ авч төрийн санд 21 сая орчим төгрөгийн торгуулийн орлого төвлөрүүлж 56 тээврийн хэрэгслийн хилээр нэвтрэх эрхийг түтгэлзүүлж, бичиг баримт хуурамчаар үйлдсэн 2 тээврийн хэрэгсэлд эрүү үүсгэн шалгуулж байна.

Энэ ажлын хүрээнд ИТХ, ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг батлагдсан удирдамжийн дагуу 2015 оны 06 сарын 04-өөс 2 хоногийн хугацаатайгаар Замын-Үүд суманд ажиллан сумын удирдлагууд болон хууль сахиулах байгууллагуудын дарга нар, тээвэрчдийн төлөөллийг оролцуулсан өргөтгөсөн уулзалт зохион байгуулж стандартад заагдсан жин тонныг хэрхэн бариулах талаар санал бодлоо солилцон хамтран ажиллахаар хэлцэлд хүрлээ. Мөн түүнчлэн Замын-Үүд суман дахь авто пүүний болон “Борхойн зам” ТББ-ийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа.

2015 оны 06 сарын 16-18 өдрүүдэд Замын-Үүд суманд очиж газар дээр нь ажилласан бөгөөд сумаас гарч буй хулгайн замууд, дахин зам гаргаж болзошгүй газруудыг автогрейдэрээр суваг шуудуу татуулж урьдчилан сэргийлэх ажил хийлээ. Мөн тус суманд 48 цагийн турш эргүүлийн үүрэг гүйцэтгэх үед улсын дугааргүй, бичиг баримтгүй даац хэтрүүлсэн тээврийн хэрэгслүүд 15 таарснаас 7 тээврийн хэрэгслийг буцааж зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан бөгөөд үлдсэн 8 тээврийн хэрэгсэл цагдаагийн тавьсан шаардлага үл биелүүлэн зугтаасныг автомашины болон чиргүүлийн арлын дугаарыг авч Замын-Үүд суман дахь авто тээврийн үндэсний төвийн салбарт хилээр зорчих зөвшөөрлийг хаалгуулахаар хүлээлгэн өгсөн болно.

2015 оны 06 сарын 24-26-ны өдрүүдэд Цагдаагийн газрын холбогдох алба хаагчидтай хамтарсан ажлын хэсэг гарч Замын-Үүдсуманд ажиллан тус суманд зохион байгуулагдаж буй "Борхойн тал" ТББ-аас зохион байгуулсан сул зогсолтын явцад ажиглалт хийхийн зэрэгцээ шинээр гарсан хулгайн замуудыг дахин хааж 48 цагийн эргүүл хамгаалалтыг гүйцэтгэсэн бөгөөд уг үйл ажиллагаанд оролцсон цагдаагийн албан хаагчид 10 хоногийн томилолттойгоор үргэлжлүүлэн тус суманд ажиллаж байна.

Сайншанд дахь замын хяналтын постыг тойрон өнгөрөх гол гарч болох төмөр замын 39 дүгээр зөрлөгийн авто гарамыг хаах ажлыг зам ангийн удирдлагуудтай хэлэлцэн тохирч хийж гүйцэтгэлээ. Өнгөрсөн сард аймгийн ГХУСАЗСЗ-ийн ээлжит 3 дугаар хуралдаан хуралдаж уг хуралдаанаар жин тоннын хяналт тавих ажлын хэсгээс гаргасан үйл ажиллагааны зардлуудыг шийдвэрлэн 04 тоот тогтоолыг гаргалаа.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах чиглэлээр улсын комиссоос ирүүлсэн албан даалгаврын дагуу уйгаржин Монгол бичиг, талалган бичиг бүхий 2 ажилтантай ажлыг хэсгийг гаргаж аймгийн архив болон шүүхийн архивуудад ажиллуулж холбогдох судалгааг хүснэгтээр гаргуулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%