“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Дорноговь аймгийн Баянмөнх сум /Одоогийн Өргөн сум/-ын харьяат, Монгол Улсын 14 дэх ерөнхий сайд асан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Думаагийн Содном оролцсон билээ.
Тэрээр Монгол Улсын Eрөнхийлөгчөөс “Чингисийн одон” гардан авсан анхны Дорноговийн хүн болсон бөгөөд Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Д.Содном гуайг урьж хүндэтгэл үзүүлсэн юм. Тэрээр нутгийнхаа ард иргэд, залуучуудад зориулан “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” хэмээх лекц уншсан нь хүн бүрийн эх ороноо хайрлах, бахархах сэтгэлийг өдөөсөн юм.
Хүндэтгэлийн арга хэмжээний дараа “Монгол тулгатны 100 эрхэм”
нэвтрүүлгийн зураг авалтыг "Hero entertainment" уран бүтээлчид, авсан
төдийгүй нэмэлт зураг авалтыг Хамарын хийд, малчин айлын хотонд хийсэн.