Ардын хувьсгалын 94 жил, Дорноговь аймаг байгуулагдсаны 84 жилийн ойн баяр наадмын их насны морьдын уралдаанд 115 хурдан буян тоосоос өргөснөөс тус аймгийн Алтанширээ сумын аймгийн алдарт уяач М.Ууганбаярын цавьдар морь түрүү магнайд хурдалж уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгалаа. Харин аман хүзүүнд Өргөн сумын харьяат, аймгийн алдарт уяач Б.Түвшинжаргалын зээрд морь хурдалж, айргийн гуравт Эрдэнэ сумын уяач Г.Эрдэнэбатын хар морь, айргийн дөрөвт Алтанширээ сумын харьяат, аймгийн алдарт уяач Б.Алтанбаярын бор морь, айргийн тавд Мандах сумын, аймгийн алдарт уяач Б.Алтанбаярын бор морь давхисан байна.