Дорноговь аймаг байгуулагдсаны 84 жил, Тээвэрчдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн баяр наадмын шагайн харваанд 9 сумын 13 багийн 160 гаруй харваач оролцож аваргуудаа тодрууллаа.
Энэ жилийн наадамд:
Улсын үлэмж дархан – 1, Улсын гарамгай мэргэн – 3, Улсын мэргэн, дэд мэргэн – 6, Аймгийн гоц мэргэн – 30 гаруй, нийт 160 гаруй харваач цэц мэргэнээ сорилоо.
Өсвөрийн багийн цуваа харваа
1-р байр Батцэнгэл /Өргөн сум/
2-р байр Ц.Идэрзул /Иххэт сум/
3-р байр Б.Баттүвшин /Айраг сум/
Ахмадын хувийн цуваа
1-р байр М.Базар /Иххэт сум/
2-р байр Л.Улаанхүү /Алтанширээ/
3-р байр Д.Бүүмэд /Даланжаргалан сум/
Багийн харваа
1-р байр Б.Батсүх ахлагчтай Иххэт сумын баг
2-р байр А.Энхжаргал ахлагчтай Мандах сумын баг
3-р байр Г.Ганболд ахлагчтай Хөвсгөл сумын баг