ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

"Иргэний зөвлөл"-д нэр дэвшигчдээс хэнийг дэмжиж байна вэ?

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйл, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, аймгийн ИТХ-ын 2014 оны 12-р сарын 05-ны өдрийн 6 дугаар хуралдааны 6/07-д заасныг тус тус үндэслэн аймгийн ИТХ-ын дэргэд аймгийн Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий Орон тооны бус “Иргэний зөвлөл”-ийг байгуулах гэж байна.

“Иргэний зөвлөл” нь нийт 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд 3 жилийн хугацаатай томилно."Иргэний зөвлөл”-ийн гишүүн нь сүүлийн 5 жил цагдаа, прокурор, шүүгчээр ажиллаж байгаагүй, ашиг сонирхлын зөрчилгүй Монгол Улсын иргэн байна.

Иймд та бүхэн “Зөвлөлийн гишүүн”-д нэрээ дэвшүүлсэн иргэдээс аль иргэний дэмжиж байгаа хүнийхээ өмнөх дугаар, нэрийг 8852-0001 дугаарт мессежээр илгээх юм уу, 7052-0001 дугаарт ажлын цагаар саналаа өгөх боломжтой ба харин онлайнаар саналаа өгөх бол ЭНД ДАРНА УУ.

01.Норовын Эрдэнэбилэг
1959 онд Сайншанд суманд төрсөн
Айраг сумын сургуулийг 1972 онд төгссөн.
Сайхандулаан сумын Цохио багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга, сумын ИТХ-ын төлөөлөгч.




02.Шарын Батмөнх

1949 онд Хатанбулаг суманд төрсөн
1967 онд ЕБ-ын сургууль төгссөн
1967-1970 онд Цагдаагийн ерөнхий сургуулийг тусгай дунд хуульч мэргэжлээр төгссөн
1985-1989 онд Цагдаагийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн
Сайншанд сумын 2-р багт оршин суудаг


03.Шатарын Энхбаяр

1974 онд Мандах суманд төрсөн.
1984-1991 онд Сайншанд сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийг төгссөн
1991-1995 онд МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн.
2010 онд Удирдлагын академид төрийн удирдлагын менежер
Аймгийн Стандарчилал хэмжилзүйн хэлтсийн дарга



04.Ганжуурын Эрдэнэчимэг
1952 онд Сайншанд суманд төрсөн
1960-1970 онд Сайншанд сумын дунд сургуулийг төгссөн
1970-1973 онд Политехникумыг Цахилгааны техникч мэргэжлээр төгссөн
1981-1986 онд МУИС-ийг Худалдааны эдийн засагч, зохион байгуулалтын ангийг төгссөн
1979-1981 онд Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсад Бөөний худалдааны агуулахын тоног төхөөрөмжийн зохион байгуулалтын чиглэлээр суралцаж төгссөн.


05.Цэдэвдоржийн Ганбат

1957 онд Алтанширээ суманд төрсөн
1965-1975 онд ЕБ-ын сургуулийг төгссөн
1975-1977 онд Хуучнаар СЭЗТехникумыг Санхүүгийн хяналтын байцаагчаар төгссөн




06.Тэрбишийн Гантулга

1980 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн
1987-1997 онд Сайншанд сумын ЕБ-ын 1 дүгээр сургууль
1997-2000 онд Цагдаагийн их сургууль, Ерөнхий цэрэг
2001-2005 онд ХҮТСургууль, Хүнсний үйлдвэрийн технологич, эрүүл ахуйн хяналт мэргэжлээр төгссөн
Дорноговь аймгийн Залуучуудын холбооны Нарийн бичгийн даргаар ажиллаж байна.



07.Цэгмидийн Уламбаяр
1960 онд Хатанбулаг суманд төрсөн
1968-1976 онд Хатанбулаг сумын сургуулийг төгссөн
1978-1981 онд НАХЯ-ны Цэргийн тусгай дунд сургуулийг төгссөн
2000 оноос Цагдаагийн газрын Хэв журмын тасагт цагдаагаар орж ажиллаж байгаад,
2009 оноос цэргийн байнгын тэтгэвэрт гарсан.


08.Загдын Содном

1955 онд Завхан аймгийн Идэр суманд төрсөн
1963-1971 онд Завхан аймгийн Идэр сумын дунд сургууль суралцсан
1971-1975 онд Улаанбаатар хотын Төмөр замын дээд сургуулийг Холбооны инженерээр төгссөн
1983-1988 онд ЗХУ-ын УАХХорооны дээд сургуулийг холбооны инженерээр төгссөн.
1988-2008 онд Дорноговь аймаг дахь Тагнуулын хэлтэст ахлах ажилтнаар ажиллаж байгаад 2008 онд тэтгэвэртээ гарсан.



09.Бямбасүрэнгийн Золбаяр
1985 онд Өвөрхангай аймгийн Архайхээр суманд төрсөн
1993-1996 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ЕБ-ын 1 дүгээр сургууль
1996-2001 онд Дорноговь аймгийн Алтанширээ сумын дунд сургууль
2001-2003 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын ЕБ-ын 1 дүгээр сургууль
2003-2007 онд Идэр дээд сургуулийг төгссөн



10.Төмөрнямын Гантуяа

1961 онд Улаанбаатар хотод төрсөн
1969-1977 онд Улаанбаатар хотын ЕБ-ын 13-р сургууль
1977-1980 онд Дархан-Уул аймгийн ХААТехникумыг малын бага эмчээр төгссөн
Алтанширээ сумын 1-р багт оршин суудаг




11.Баатарчулууны Батболд

1987 онд Сайншанд суманд төрсөн
1995-2005 онд Сайншанд сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийг төгссөн
2014 оноос Хатанбулаг сум, Багийн засаг даргаар ажиллаж байна





12.Баатарын Буянтогтох

1986 онд Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрсөн
1994-2002 онд Эрдэнэ сумын дунд сургууль
2002-2004 онд Сайншанд сумын ЕБ-ын 1 дүгээр сургууль
2004-2008 онд МУИС-ийн МасС
2012 оноос Эрдэнэ сумын ЗДТГ-т нягтлан бодогчоор ажиллаж байна



13.Загдхорлоогийн Энхтуяа

1952 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн
1967-1970 онд УБСургууль цэцэрлэгийн багш
1988-1990 онд УТИС-ийг Зах зээлийн эдийн засагч мэргэжлээр төгссөн




14.Жамбалсүрэнгийн Өнөрцог
1959 онд Өмнөговь аймгийн Хүрмэн суманд төрсөн
1967-1977 онд Өмнөговь аймгийн Даланзадгад хотын 1-р сургууль
1988-1990 онд УБ хотын ХУДС-ийг Хуульч мэргэжлээр төгссөн

15.Цэгмидийн Цэнгэл
1964 онд Улаанбаатар хотод төрсөн
1980-1982 онд Сайншанд хотын 1-р сургууль
1982-1988 онд ЗХУ-ын Иркутскийн УБДС-ийг Түүх-нийгмийн ухаан, төр-эрхийн багшаар төгссөн

16.Улаанхүүгийн Ганбаатар
1984 онд Сайншанд хотод төрсөн
1991-2001 онд Сайншанд хотын ЕБ-ын 1-р сургуулийг төгссөн
2001-2005 онд "Их засаг" их сургуулийг төгссөн

17.Ганбаатарын Энхбат
1990 онд Сайншанд хотод төрсөн
1998-2008 онд Сайншанд хотын ЕБ-ын 3-р сургуулийг төгссөн
2009-2013 онд "Их засаг" их сургуулийг төгссөн

Хамгийн олон санал авсан байдлаар сонгон шалгаруулах болно.
“Иргэний зөвлөл”-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Аймгийн ИТХ-д ирж авч болно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%