ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Дорноговьд ирсэн жуулчдын тоо 110 мянгад хүрч өсчээ

2015-07-27

Дорноговь аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөрийг баталсан нь говь нутагт жуулчдын урсгалыг татах боломжийг нээсэн. Хөтөлбөрийг 2011-2020 онд гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ба 2015 оны эхний улирлын байдлаар Хамарын хийд, Энергийн төв чиглэлийн 42 км авто замыг ашиглалтанд оруулж, Хамарын хийд-Хүслийн уул орчмын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан, орон нутгийн хөрөнгө оруулалтаар аялал жуулчлалын үйлчилгээний бүс нутгийн эрчим хүч, усан хангамж дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлээд байна.
Аялал жуулчлалын цогц хөтөлбөртэй болсноор аялал жуулчлалын үйлчилгээг үзүүлэгч салбарууд харилцан уялдаатай хөгжих, үйлчилгээний салбарын хөгжлийг түргэтгэхэд чухал түлхэц болсон юм. Хөтөлбөр батлагдсанаас хойш Дорноговь аймагт хүрэлцэн ирсэн дотоодын жуулчдын тоо 36518-аас 110574 болж нэмэгдсэн байна.

Мэдээллийг бэлтгэсэн:
Х.Эрдэнэбулган

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%