Дорноговь аймагт ард иргэдийг орон сууцжуулах хэрэгцээ шаардлагын үндсэн дээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2011 оны 05-р сарын 26-ны өдрийн 36 тоот тогтоолоор аймгийн "Орон сууцжуулах хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хамт баталсан нь иргэд хямд үнэтэй орон сууцанд амьдрах боломж бүрдсэн. 1м2 нь 800 мянгаас 1,3 сая төгрөгийн үнэтэй орон сууцыг орон нутгийн барилгын компаниуд голчлон барьж буй төдийгүй жилд дунджаар 500-600 айлын орон сууц тогтмол ашиглалтанд орж байгаа юм. Орон сууцны барилга, хорооллын бүтцийн асуудлыг 100% хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэж байна.