Ардын хувьсгалын 94 жил, Дорноговь аймаг байгуулагдсаны 84 жил, Сайншанд сум байгуулагдсаны 54 жилийн ойн баяр наадам 2015 оны 8-р сарын 5,6-нд тохиож байгаа бөгөөд тус баяр наадмын хүндэтгэлийн хурал 2015 оны 8-р сарын 5-ны өдрийн 15:00 цагт Саран хөхөө театрт болж тус хуралд ИТХ-ын дарга Г.Ганбаатар, аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Сайншанд сумын ИТХ-ын дарга Т.Ганбаатар, Сайншанд сумын Засаг дарга Б.Батбаяр, Турк улсын Мерсин хотын Засаг дарга Fahri Solak, Бэйкоз хотын Засаг дарга Yucel Celikbilek, Fahri Solak ерөнхий нарийн бичгийн дарга Эрүүл хотуудыг чадавхжуулах өвийн захирал Ш.Цэрэндулам нар оролцож, нийт иргэдэд баяр хүргэсэн юм.
Энэхүү баяр наадамд Япон улсын Шизүока мужийн төлөөлөгчид хүндэт зочноор оролцох бөгөөд өнөө орой Сайншанд хотноо буух юм. Монгол Улсын Дорноговь аймаг, Шизүока мужийн хамтын ажиллагааны 4 жилийн ой тохиож байгаа юм. Энэ үеэр ажил үйлс, хөдөлмөр зүтгэлээрээ манлайлсан иргэдэд төрийн дээд шагнал, засгийн газрын шагнал зэргээр шагналаа.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
Б.Төмөрпүрэв /Ахмад сэтгүүлч/
Алтан гадас одонгоор:
Д.Пүрэвжав /Өндөр настан/
С.Зоригоо /”Хүлэг ган” ХХК-ийн жолооч/
А.Фатыма /Өндөр настан/
Д.Маам / Өндөр настан/
Н.Минжүүрдорж /”Загал буурал трейд” ХХК-ийн захирал/
Д.Маамдай /Онц тээвэрчин/
Монгол Улсын Засгийн газрын шагнал “Санхүү банкны тэргүүний ажилтан”:
С.Цэрэнхүү /Хаан банкны Замын-Үүд салбарын захирал/
Ц.Дэлгэрмөрөн /Хаан банкны Далайшанд тооцооны төвийн эрхлэгч/
Д.Пагмасүрэн /Хаан банкны тооцооны төвийн эрхлэгч/
Ш.Лутсайхан /Хаан банкны тооцооны төвийн эрхлэгч/
Монгол банкны баярын бичиг:
Г.Одонтуяа /Хаан банкны Сайншанд төв тооцооны төвийн ахлах эдийн засагч/
Аймгийн ИТХ-ын даргын өргөмжлөлөөр Сайншанд сумын 7-р багийн иргэн Д.Чулуун,
Аймгийн Засаг даргын өргөмжлөлөөр Д.Ганчимэг нарыг шагнаж урамшуулав.
Шагнал гардуулах ёслолын дараагаар Сайншанд хотын авьяастнуудын хамтарсан тоглолт боллоо.