ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

“Монполимет” групп байгаль экологид ээлтэй, хуурай аргын цементийн үйлдвэрийг Өргөн суманд ашиглалтад орууллаа

2015-08-13

Энэхүү цементийн үйлдвэрийн нээлтийн ёслолын арга хэмжээ энэ оны наймдугаар сарын 13-нд тус аймгийн Өргөн суманд болсон юм.
Дээрх төслийн төсөвт өртөг нь 284,8 сая ам доллар бөгөөд үүний дөрөвний нэг нь Чингэс бондын хөрөнгө, 40 орчим хувийг нь “Европын Сэргээн босголтын банк”, үлдсэн санхүүжилтийг “Монполимет” групп өөрөө гаргасан байна. Энэ удаа цементийн үйлдвэрийн зөвхөн боловсруулах хэсгийг ашиглалтад оруулсан бөгөөд дараа нь чулуунцарын шугам, эрчим хүчний үйлдвэр зэргийг дэс дараатай ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Дорноговь аймагт буй энэхүү шохойн чулууны нөөц нь стандартын цемент үйлдвэрлэхэд нэн тохиромжтой болох нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд төслийг шалгаруулах тендерт сайн үнэлгээ авсан аж.

Үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, БХБ-ын дэд сайд Г.Байгалмаа, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, “Монполимет” группыг үүсгэн байгуулагч Ц.Гарамжав болон бусад албаны хүмүүс оролцсон юм. Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Хоёр жилийн өмнө би энэ талбайд ирж байлаа. Тэгэхэд зэлүүд хоосон газар байсан. Богинохон хугацаанд энэ том үйлдвэрийг яаж барьж байгуулах вэ гэж эргэлзэж байснаа нуух юун. Харин өнөөдөр Монгол Улсын эдийн засагт, тэр дундаа аж үйлдвэрийн салбарт, барилгын салбарт түүхэнд тэмдэглэгдэн үлдэх нэгэн тод үйл явдал болж байна. Үйлдвэр ашиглалтад орж байгаатай холбогдуулан би таван зүйлийг хэлье. Засгийн газар баялаг үйлдвэрлэгчидтэйгээ хамтарч ажиллах юм бол ямархуу том үр дүнд хүрч болдгийг өнөөдрийн бүтээн байгуулалт харууллаа. Монгол Улсын Засгийн газар энэхүү бүтээн байгуулалтын нийт санхүүжилтийн дөрөвний нэг орчмыг санхүүжүүлсэн. Хоёрдугаарт дэлхийн чанар стандартыг хангасан монгол цемент бий болж байна. Энэ бол бидний бахархал. Дэлхийн стандарт, Ёвропын стандарт монгол нутгийн хөрсөнд бууж нутагшиж байна. Хуурай аргын технологи хамгийн бага ус хэрэглэдэг, хамгийн бага хүлэмжийн хий ялгаруулдаг, хамгийн бага тоосжилт үүсгэдэг. Энэ бүх технологи Монголд нутагшиж байгаад бид бүхэн талархаж байна. Дөрөвдүгээрт бид зөвхөн цементийн үйлдвэрийн тухай яриагүй. Эх орондоо бүтээн байгуулах, импортыг орлох үйлдвэрийг бүтээж чадсанаар бид зөвхөн барилгын салбарт биш бусад салбарт техник технологио өөрчлөх боломж гарна. Ялангуяа зам тээвэр, төмөр замын салбарт ойрын ирээдүйд эрс шинэчлэл гарах юм.Тавдугаарт үйлдвэр байгуулдагдсанаар орон нутагт тэр тусмаа Дорноговь аймаг маш олон зүйлийг хожино. Үйлдвэрийг дагаж олон зуун ажлын байр, олон боломжууд гарч үүнд Дорноговьчууд идэвхтэй оролцох нь дамжиггүй. Эцэст нь хэлэхэд энэ том үйлдвэрийг барьж байгуулахад гол ажлыг хийсэн “Монполимет” групп, “Сэнжсант” ХХК, түүний ажилтнууд, Франц, Англи, Хятад, Энэтхэгийн мэргэжилтнүүд та бүхэнд баярласан талархснаа илэрхийлье. Мөн та бүхэн энэ сумынхаа сайхан нэр шиг бизнес нь үргэлж өргөн дэлгэр байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэв.

Цементийн үйлдвэр байгуулагдсанаар эдийн засагт оруулах бодит хувь нэмэр өсч импортын бүтээгдэхүүнийг орлох, гадагшаа чиглэсэн валютын урсгалыг багасгах, түүхий эдээ боловсруулж нэмүү өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлэх, орон нутгийн иргэд ажилтай болох  зэрэг олон боломж нээгдэж байгааг үйлдвэрийн удирдлага хэллээ.Тус компани үйлдвэрээ ашиглалтад оруулж буйтай давхцан анхныхаа цементийн захиалгыг авсан нь Хөшигтийн хөндийд баригдаж буй нисэх онгоцны буудлын барилгын ажилд хэрэглэх цементийн захиалга ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%