ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийг ойг тэмдэглэлээ

2015-08-21

Энэ арга хэмжээнд БХ-ын сайд Ц.Цолмон, Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, чөлөөнд байгаа ахмад дайчид, генерал, офицерууд, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Бөххүү, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцэцэг зэрэг албаны хүмүүс оролцсон бөгөөд зэвсэгт хүчний анги нэгтгэлийн жагсаал, үзүүлэх тоглолт, Сайншандын баруунтаа байх Зургаан баатарын хөшөө, Монгол Улсын баатар Дашийн Данзанваанчигийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн энэ өдөр ардын армийн 084 дүгээр ангийн тусгай албаныхан шүхрээр бууж үзүүлсэн бол чөлөөлөх дайны ялалтад зориулж Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчид хүндэтгэлийн концерт тоглосон юм. “Эх орны төлөө зүтгэе” шоу тоглолт Сайншанд сумын төв талбайд үдээш хойш болно. Тус шоунд Цэргийн дуу бүжгийн чуулга болон орон нутгийн цэргийн ангиудын уран бүтээлчид оролцох юм.

Мөн БХ-ын сайд Ц.Цолмон ахмад дайчдад ойн медаль гардуулсан бол аймгийн Засаг дарга П.Ганхуяг ахмад дайчдад дурсгалын зүйлс гардуулсан юм. Дашрамд дурдахад 1945 онд Сайншанд хотод байрлаж байсан Монгол-Зөвлөлтийн цэргийн ангиуд болох зөвлөлтийн улаан армийн хурандаа И.С.Дорожинский даргатай мотобуудлагын 27 дугаар тусгай бригад, хурандаа Д.Нянтайсүрэнгийн командалсан хуягт бригад эх орны дуудлагаар мордож Монгол орны тусаар тогтнол, аюулгүй байдлыг харийн түрэмгийлэгчдээс сахин хамгаалж, гарамгай гавьяа байгуулж байсан төдийгүй Хойд Хятадын ард түмнийг Японы цэргийн түрэмгийлэгчдээс чөлөөлөхөд онцгой үүрэг гүйцэтгэж ялалт байгуулсан билээ. Энэ дайнд Дорноговь аймгийн Иххэт сумын унаган хүү Дашийн Данзанваанчиг болон энд цэргийн алба хааж байсан эрэлхэг дайчин С.Дампил, Л.Аюуш, хошууч Т.Дүүдэй, холбоочин М.Жанчив, хурандаа Д.Нянтайсүрэн нар баатарлагаар тулалдаж Монгол Улсын баатар цол хүртсэн юм. Дээрх баатруудын дурсгалыг хүндэтгэж Сайншандын төвд Зургаан баатарын хөшөөг сүндэрлүүлсэн  түүхтэй.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%