ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Дорноговь аймагт "ХҮНИЙ ТӨЛӨӨ-ЗӨВ ТУС" сарын аяны нээлт боллоо

2015-09-07

Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ЭМБСХХААХХэлтсийн эрүүл мэнд, эрүүл ахуй, боловсролын чиглэлийн "Хүний төлөө-Зөв тус" сарын аяны нээлт өнөөдөр аймгийн төв талбайд боллоо.

Аяны нээлтэнд аймгийн Засаг дарга П.Ганхуяг, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцэцэг, МХГ-ын газрын дарга Ч.Энхбат нар болон 2-р сургуулийн захирал Д.Цэрэнлхам, Сайншанд сумын Математикийн багш Б.Бадарч нар оролцож, тус аяны зорилго болоод энэ аяны хүрээнд хийгдэх ажил, төр захиргааны зүгээс хийж буй ажил, хэрэгжүүлсэн хөтөлбөрийнхээ талаар танилцуулсан юм.

Тус аян Дорноговь аймагт 2015 оны 9-р сарын 7-ны өдрөөс эхлэн 30-ны өдрийг дуустал өрнөнө.

Энэ үеэр аймгийн МХГ-аас хугацаа дууссан болон савлагааны шаардлага хангах хүнсний болон эм эрүүл мэндийн бэлдмэл тариаг иргэдэд танилцуулж, Төв номын сан эрүүл мэндтэй холбоотой номын үзэсгэлэн, АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургууль даралт хэмжиж, эрүүл мэндийн зөвлөгөө өгч, "Туяа салон" гэх мэт холбогдох байгууллагууд танилцуулгаа хийлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%