Монгол улсын нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 20 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ өдөр Монголын төр, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн олон мянган иргэдийнхээ дурсгалыг хүндэтгэж, хэлмэгдлийн хор уршгийг олон түмэнд ойлгуулж таниулах хамгийн гол нь түүхийн тэр хар толбо болсон бусармаг үйлдэл давтагдахаас сэргийлэхэд чиглэгдсэн тодорхой ажил зохион байгуулж, хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүлийнхэнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах ажил дуусах шатандаа орж байгаа гэгддэг хэдий ч хараахан цагаатгагдаагүй цөөнгүй хүмүүс үлдсэн байх магадлал бас байдаг юм. Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс, түүний ажлын алба Тагнуулын Ерөнхий газар, төв, орон нутгийн архивууд, шүүх, прокурорын архивууд, аймгуудын салбар комиссуудтайгаа хамтран шалгагдаж цагаатгагдаагүй хэрэг байгаа эсэхийг эцэслэн нягталж шалгах ажлыг зориуд тусгайлан гүйцэтгэж байна.
Цагаатгах ажиллагаа эхэлсэн 1939 оны 4 дүгээр сарын сүүлчээс хойш 2015 оны эхний 7 сарын байдлаар 31,1 мянга гаруй хүн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн болох нь албан ёсоор тогтоогдож цагаатгагдан нэр төр нь сэргээгдээд байгаа болно.

Улсын Их Хурлаас 1998 онд батлагдсан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнөөг хүртэл хэлмэгдэгсэд, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, төрөл төрөгсөд гэх нийт 18036 хүнд 16,2 тэрбум төгрөгийн нэг удаагийн нөхөх олговрыг төрөөс олгоод байна.
Мөн орон нутгийн төр захиргааны байгууллагууд, цагаатгалын салбар комиссууд, Улсын комиссын зүгээс хэлмэгдсэн иргэд, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд, тэдний ар гэрийнхэний зүгээс гаргасан өргөдөл, хүсэлтийг үндэслэн нэг удаагийн буцалтгүй тусламж, мөнгөн тэтгэмжийг олгож ирсэн байдаг юм.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээх, дурсгалыг мөнхжүүлэх ажил, арга хэмжээнүүд Улсын комисст болон төв, орон нутагт үргэлжлэн хийгдсээр байна. Улсын комисс, Баянзүрх дүүргийн салбар комисс, Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо хамтран Нийслэлийн Баянзүрх дүүргийн Шар хадны орчимд хэлмэгдэгсдийн олноор нь хороосон газарт “дурсгалын самбар” босгох ажлыг саяхан хийж гүйцэтгэсэн.
Өнөөгийн мөрдөгдөж буй хуулийн үйлчлэх хугацааг сунгуулах шаардлага үндэслэлийг гаргаж хугацааг сунгуулах тухай хуулийн төслийг 2014 оны эцэст боловсруулж УИХ-д өргөн барьчихаад байж байна. УИХ энэ намрын чуулганаар шийдэж өгөх байх гэсэн хүлээлттэй байна.

МОНГОЛ УЛСЫН ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН КОМИСС