ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

2015-09-11

"Дорноговь аймгийн Өргөн сумын 3 дугаар баг “Хэрээ чулуу”, Улаанбадрах сумын 2 дугаар баг “Хатавцын ус” гэдэг газарт малын гоц халдварт хонины Цэцэг өвчин гарсантай холбогдуулан дээрх сумдтай хил залгаа орших Эрдэнэ, Дэлгэрэх, Сайншанд сумдуудыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн тул иргэд, малчдад эдгээр сумдын нутагт шилжилт, хөдөлгөөн хийхгүй байх, мал худалдаалахгүй байхыг анхааруулж байна.
Энэхүү өвчин нь мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг тээвэрлэх, мал амьтны шилжилт хөдөлгөөнөөр дамжин тархах эрсдэлтэй байгаа тул өөр аймаг сумдаас хээлтүүлэгч, үржлийн мал авах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээг авч зохих шинжилгээг хийлгэхийг сэрэмжлүүлж байна" хэмээн Сайншанд сумын ЗДТГ-аас мэдээллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%