Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат, эх баригч, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, ахмад эмч Ж.Бямбаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнууллаа. Энэхүү эрхэм хүндтэй одонг есдүгээр сарын 16-нд аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар өөрийн биеэр очиж гардуулсан юм. Ахмад эмчийн бүтээсэнхөдөлмөр, алдар гавьяаг алдаршуулан “Хүмүүн заяаны түшиг, хүйн ээж” хүндэтгэлийн тоглолтыг үр хүүхдүүд болон эх барьж авсан хүүхдүүд, хамт олон, сум орон нутгаас хамтран зохион байгууллаа. Тэрээр одоогоос 42 жилийн өмнө анхны хүүхдээ эх барьж авсан бөгөөд 1000 гаруй хүүхдийг эх барьж авсан гавьяатан аж.
Хамгийн баян, хамгийн эрхэм хүмүүн болсон хүйн ээждээ хүүхдүүд нь ая дууны цэнхэр хадаг, мялаалга өргөж үйл бүхэн нь мөнхөд бүтэж өндөр наслахын ерөөл буяныг талбисан юм. Хүйн ээжийн хүүхдүүд дунд ихрүүд, нэг гэр бүлийн ах эгч дүү нар олон байдаг аж. Тэрээр 1969 онд тус суманд сувилагчаар ажиллаж ажлын гараагаа эхэлсэн бөгөөд Дорноговь аймгийн Анагаахын дунд сургуулийг дүүргэсэн байна. Бямбаа эмч эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээс ханддаг, ажилдаа эзэн болдог, тусч сайхан сэтгэлтэй хэмээн хамт олон нь магтсан юм. Алтан гарт эмч маань аймгийн хөдөлмөрийн аварга, эрүүлийг хамгаалахын салбарын олон удаагийн аварга, улсын тэргүүний эх баригч, “Алтан гадас” одон, ойн медалиудаар шагнуулж байжээ.