“Мэс заслын тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулахад бидний оролцоо” говийн болон зүүн бүсийн мэс засал, мэдээгүйжүүлгийн эмч, сувилагчдын зөвлөгөөн Дорноговь аймгийн төвд анх удаа аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2015 оны 9-р сарын 23-ны өдөр эхэллээ.
Тус зөвлөгөөнд Улаанбаатар хотоос 13 багш, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Төв, Дорнод, Дундговь, Говьсүмбэр, Өмнөговь аймгуудын Нэгдсэн эмнэлгийн дарга, мэс засал мэдээгүйжүүлгийн эмч, сувилагч нийт 70 гаруй хүн оролцож байна.
Зөвлөгөөний үеэр сургалт, хэлэлцүүлэг, туршлага судлах арга хэмжээнүүд зохион байгуулагдахаас гадна эмч нар мэс засалд хамтран оролцох юм байна. Аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар тус зөвлөгөөний нээлтэнд оролцож, “Мэс заслын тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулахад бидний оролцоо” говийн болон зүүн бүсийн мэс засал, мэдээгүйжүүлгийн эмч, сувилагчдын анхдугаар зөвлөгөөнд оролцогчдод баяр хүргэж, идэвхтэй оролцохыг уриаллаа.
Дорноговь аймгийн хувьд ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар оношилгооны төвд 2,023,000,007 төгрөгний багаж тоног төхөөрөмж нийлүүлэн аймгийн 64000 гаруй хүн амд оношилгоо, эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлж байна.2014 онд Францын Арева компанийн хөрөнгө оруулалтаар Францын дурангийн мэс заслын нийгэмлэгтэй хамтран 143 сая төгрөгний дурангийн мэс заслын тоног төхөөрөмж, 2015 оны орон нутгийн хөрөнгө оруулалтаар 13,3 сая төгрөгний дурангийн мэс заслын багаж тоног төхөөрөмж нийлүүлэн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Үүний үр дүнд орон нутгийн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
Үүний үр дүнд орон нутагт дурангийн мэс заслын багаж тоног төхөөрөмжөөр хангагдаж 4 эмч, 1 сувилагч бэлтгэгдэн дурангийн мэс заслын тусламж үйлчилгээг амжилттай нэвтрүүллээ. Одоогоор нийт 93 дурангийн мэс засал ба оношилгоог хийгээд байна. 2015 онд ЭМСЯ-наас яаралтай түргэн тусламжийн 156,7 сая төгрөгний автомашин, багаж тоног төхөөрөмжийг нийлүүлээд байна.