Эрүүл монгол хүн хөтөлбөр, иргэдийг өвчлөлөөс сэргийлэх ажлын хүрээнд иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тус спортоор хичээллэх сонирхлыг өрнүүлэх Дорноговь аймагт жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Үүргэвчтэй явган аялал”-ыг 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр болох бөгөөд тухайн өдрийн 07 цагт аймгийн Нутгийн удирдлагын ордны өмнөх талбайгаас Хаалгын булаг чиглэлд “А” ангиллын замаар 15км явган аялал хийнэ.Тус тэмцээнд Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэд баг бүрдүүлэн оролцож болох юм. Техникийн зөвлөгөөн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 18:00 цагт Биеийн тамир спортын газрын Олимпийн танхимд болох ба техникийн зөвлөгөөнд ирэхдээ багийн мэдүүлэгтэйгээ очих ёстой юм байна.
Нэг баг нь 5 хүний бүрэлдэхүүнтэй (үүнд: 3 эрэгтэй, 2 эмэгтэй), ижил өнгийн хувцастай, уриа, туг, логотой байна. Хөгжилтэй буухиа, олс таталтын тэмцээн, Дорноговь аймгийн газрын зураг дээр байршил тогтоох, нуувч илрүүлэх, багийн ахлагч нарын тэмцээн зэрэг тэмцээн болох юм.
Шагнал:
1-р байр: Шилжин явах цом, өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагнал
2-р байр: Өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагнал
3-р байр: Өргөмжлөл, хүрэл медаль, мөнгөн шагнал
Шилдэг аялагч: эрэгтэй, эмэгтэй тус бүр өргөмжлөл, мөнгөн шагнал
Зохион байгуулагч:
Ерөнхий зохион байгуулагч:
Дорноговь аймгийн ЗДТГ
Хамтран зохион байгуулагч:
Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар
Дорноговь аймгийн Биеийн тамир спортын газар
Дэлгэрэнгүй мэдээллийг авах утас: 02522-42726, 96093093
Та бүхэнд удирдамжийг татахаар байршуулав.