Монгол Улсынхаа хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө залуу нас, мэдлэг боловсрол, авьяас чадвар, цуцалтгүй хөдөлмөрөө зориулж ирсэн ахмад буурлууд Та бүхэндээ олон улсын ахмадуудын баярын өдрийн халуун мэндийг хүргэж, амрыг айлтгая.
1990 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 10 сарын 1-ний өдрийг “Олон Улсын ахмадын өдөр”, 1992 онд Монгол Улсын Засгийн газраас мөн өдрийг “Монголын ахмадын өдөр” болгон зарлаж байсан бөгөөд энэ жил дэлхийн нийтээрээ 25 дахь жилдээ, Монгол улсын хэмжээнд 23 дахь жилдээ тэмдэглэж байна.
Ахмадууд та нар маань өөрийн чин хүсэл, сэтгэл итгэлээрээ нийгмийн амьдралын сайн сайхны төлөө санаа тавьж, хойч үе бидэндээ өөрсдийн арвин туршлага, мэдлэг, боловсролоо уламжлан үлдээсэн, улс орны бүтээн байгуулалт, хөгжил дэвшилтэд идэвхтэй оролцож байдаг, бид бүхний үлгэрлэн дууриах, гэр бүл, үр хүүхдийнхээ хамгийн хүндтэй хүмүүс билээ.
Ахмад буурлуудын маань бүтээсэн үйл хэрэг, байгуулсан гавьяа, бахархам амжилт бүхэн Монгол Улсын хөгжил дэвшилд хамгийн чухал үүрэг гүйцэтгэж ирснээс гадна ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудыг өсгөж хүмүүжүүлэх, мэдлэг боловсрол олгох, амьдрах, хөдөлмөрлөх арга ухаанд сургах үйл хэрэгт цаг ямагт зүтгэж байдаг ачтай үйлстнүүдээрээ үр хүүхдүүд нь байнга бахархаж байдаг юм.
Эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө сэтгэлээ чилээж хөдөлмөрлөж ирсэн буянт буурлууд та бүхэндээ эрүү саруул байж урт насалж, үр хүүхэд, төр түмэндээ түших тулгуур нь болж явахын ерөөлийг өргөн дэвшүүлье.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Г.ГАНБААТАР
Сайншанд хот 2015.10.01