ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Дорноговь аймгийн удирдлагууд харьяалалгүй ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

2015-10-02

Олон улсын "Ахмадын өдөр"-ийг тохиолдуулан 2015 оны 10-р сарын 01-ний өдөр Саранхөхөө театрт ахмадын өдөрт зориулж харьяалалгүй ахмадуудтай аймгийн удирдлагууд уулзаж, хүндэтгэл үзүүллээ. Тус уулзалтанд Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар, аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Сайншанд сумын орлогч дарга Б.Батцэнгэл, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Мөнхцэцэг, МЧАХ-ны Дорноговь аймаг дахь салбарын тэргүүн М.Оюун болон бусад албаны хүмүүс мэндчилгээ, мэдээлэл хүргэж 500 гаруй харьяалалгүй ахмадуудад бэлэг гардуулсан юм.
Мөн уулзалт, хүндэтгэлийн арга хэмжээний үеэр төрийн дээд одон болон бусад салбарын цол, тэмдгээр шагнагдсан ахмадуудад зориулан Саранхөхөө театрын уран бүтээлчид урлагийн тоглолт зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%