Тус компани өнөөдөр 10 жилийн ойн баяраа тэмдэглэсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, ололт амжилтаа дүгнэн ярилцаж, баярын хурал, хүндэтгэлийн концертыг зохион байгуулсан байна. Тус компани 2005 онд долоон ажилтантай, 400 гаруй метр куб газрын тос хадгалах агуулахтай үйл ажиллагаагаа эхэлж байсан бол эдүгээ 14 мянган метр куб багтаамжтай агуулахтай, 260 гаруй ажилтантай томоохон айл болон өргөжжээ. Мөн хийсэн ажил, бүтээсэн хөдөлмөрөөрөө бусдыгаа хошуучилсан компанийн хамт олны төлөөлөл өнөөдөр шагнууллаа.